Төрийн банк малчдад олгосон зээлийн нөхцөлөө хөнгөллөө
"COVID-19" цар тахлын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас Монголын Банкны холбоотой харилцан тохиролцсоны дагуу Төрийн банк малчдад олгосон зээлийн нөхцөлөө хөнгөлж эхэлжээ.
Тодруулбал, малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх, зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгах, зээлийн үндсэн төлбөрийг 6 хүртэл сараар хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлсэн байна.
Төрийн банк санхүү нь хүндэрсэн малчдын хүсэлтийг 2020 оны 7 сарын 31-ийг хүртэл хүлээн авч, шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж: montsame.mn
|









