ХААН Банкны цахим үйлчилгээ байгууллагын харилцагчдад улам ойртлоо

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк байгууллагын харилцагчдадаа зориулан байгууллагын банкны үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлсэн “Corporate Gateway” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.

ХААН Банкны байгууллагын харилцагч та тус үйлчилгээнд нэгдсэнээр банкны салбар нэгжид очих, эсвэл интернэт банк ашиглахгүйгээр санхүүгийн програмаар дамжуулан 24 цагийн аль ч үед байгууллагынхаа дансны хуулга болон орлого зарлагын дэлгэрэнгүй мэдээллийг авах, татвараа төлөх, ХААН Банк дотор болон банк хооронд шилжүүлэг хийх боломжтой болж буй. Мөн “Corporate Gateway” үйлчилгээг нэвтрүүлснээр байгууллагад зориулсан банкны үйлчилгээг илүү сайжруулах, аюулгүй байдлыг бүрэн хангасан хялбар хэрэглээг бий болгох зорилготой юм.

Олон улсын стандарт бүхий Google APIGEE системээр дамжуулан байгууллагуудын дансны мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг “Corporate Gateway” үйлчилгээ бүрэн хангаж ажилладаг. Түүнчлэн байгууллагын онцлогт тохируулан гүйлгээний эрхийн болон програмын тохиргоо хийх, гүйлгээний мэдээллээ нэгдсэн байдлаар хүлээн авч хяналт тавих, мөн хаанаас ч, хэдийд ч тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой. Ингэснээр байгууллагын нягтлангуудын гар ажиллагааг хөнгөвчлөн, алдаатай гүйлгээ хийх эрсдэлийг бууруулснаар тэдний ажлын ачааллыг багасгаж, тухайн байгууллагын санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсэх, хугацаа их алдахаас сэргийлдгээрээ давуу талтай юм.

ХААН Банкны “Corporate Gateway” үйлчилгээг туршилтын хугацаанд авч ашигласан зарим байгууллагуудын төлөөллийн сэтгэгдлээс хуваалцъя.

“ХААН Банкны интернэт банкаар дамжуулан үйлчилгээ авдаг байсан үеэс 12 дахин хурдан шуурхай ажиллах боломжийг олгосон. 4 хүний хийх ажлыг одоо 1 хүн хийж, ажлын бүтээмжийг 20 хувиар өсгөөд байна. – LendMN

“Банкинд 2-3 цаг дугаарлаж эсвэл интернэт банкаар нэг бүрчлэн шивж оруулдаг байсан гүйлгээг програмаасаа нэг товчлуур дараад л хийдэг болсон. Нягтлангууд маань амралтын өдрүүдээр ч сууж, ачаалалтай ажилладаг байсан асуудлыг бүрэн шийдэж өгсөн. - Next Group

ХААН Банк нь цаашид энэхүү үйлчилгээгээ улам өргөжүүлж, байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, онцгой хүсэлтүүдийг хүлээн авч санхүүгийн програм хөгжүүлэгч вендор байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд буй.

Байгууллагын харилцагч та бүхэн “Corporate Gateway” үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/2xLfumt холбоосоор хүлээн авах боломжтой.

 

Өндөр бүтээмж, таны үнэ цэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616540
0 эможи
keyboard_arrow_up