ТӨРИЙН БАНК: Ипотекийн зээлийн даатгалын үйлчилгээ
1. ИПОТЕКИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД
ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ:
Ердийн даатгалын компанийн хувьд:
Үндсэн эрсдэл:
• Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах;
• Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.
Нэмэлт эрсдэл:
• Зүрх гэнэт зогсох
• Цус харвах
Урт хугацааны даатгалын компанийн хувьд:
Үндсэн эрсдэл:
• Аливаа шалтгааны улмаас /Бүх төрлийн гэнэтийн осол болон өвчин/ нас барах
• Бүх төрлийн гэнэтийн ослын улмаас нас барах
Нэмэлт эрсдэл:
• Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.
2. ИПОТЕКИЙН ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ
ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ:
Ердийн даатгалын компани:
• Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол;
• Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэллээс учирсан хохирол;
• Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөллөөс учирсан хохирол;
• Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, орон сууцны даатгалын хувьд газар хөдлөлт хамаарахгүй.
• Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй учруулсан аливаа хохирол. /Үүнд хулгайн эрсдэл хамаарахгүй/
• Хулгай, дээрмийн сэдлээр учирсан хохирол.









