ТӨРИЙН БАНК: Харилцагчаа дэмжин хэрэгжүүлж байгаа ТАВАН АРГА ХЭМЖЭЭ
2020 оны 4 сарын 05
Төрийн банкнаас онцгой нөхцөл байдлын улмаас харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүд авч ажиллаж байна.
- Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээг шимтгэлгүй болгосон.
- Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөлсөн.
- Орлого тасалдсан, доголдсон харилцагч зээлийнхээ гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар өгч, 6 хүртэл сараар үндсэн зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.
- Гялсбанкны үйлчилгээний бүртгэлийн хураамжийг чөлөөлсөн.
- Банк хоорондын 3 сая төгрөг хүртэл гүйлгээний шимтгэлийг 20 хувиар буурууллаа.
Мөн Төрийн банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар Covid-19 вирусийн эсрэг аяныг дотооддоо өрнүүлэн нийт 33,192,000 төгрөгийн хандивын Улсын болон Орон нутгийн онцгой байдлын газар хүлээлгэн өгсөн.
Цаашид зээлийнхээ хүүг бууруулах, онлайнаар авах боломжтой Гялс зээлийн үйлчилгээг харилцагчдадаа санал болгохоор ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
139
18
15
7
1
5
1
5
23
615662
214 эможи