Байрны мөнгөө банканд очихгүй төлөхийг хүсвэл Гялсбанк үйлчилгээг сонгоорой

2020 оны 3 сарын 30

Arslan.mnГЯЛС БАНК ҮЙЛЧИЛГЭЭ гэж юу вэ?

Та хүссэн үедээ банкны вэб сайт дах Гялс банк холбоосоор, смарт аппликейшнаар, гар утасны симд суулгасан Төрийн банкны цэсээр эсвэл банкны тусгай дугаарт мессеж илгээх замаар банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялс банкны үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой боллоо.

Гялс банк үйлчилгээний давуу тал

  • Та өөрийн биеэр банкинд очих боломжгүй ч интернэтээр дамжуулан Гялс банк үйлчилгээг авах хүсэлтээ илгээгээрэй.
  • Та Гялс банк үйлчилгээг авснаар дэлхийн хаанаас ч интернэтээр хандаж өөрийн дансны мэдээллээ хянах, бүх төрлийн төлбөр тооцоо хийх, хэрэглээний төлбөр болон гар утасны ярианы төлбөрөө төлөх, нэгжийн карт худалдан авах, данс нээх, цахим үйлчилгээнд бүртгүүлэх, онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг олон боломжтой.
  • Гялс банк үйлчилгээний боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах бол ЭНД дарна уу.
  • Та гадаадаас хандаж дансандаа орлого хийхийг хүсвэл хэрхэн мөнгө шилжүүлэх зааврыг ЭНД дарж авна уу.

Онлайнаар Гялс банк үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?
 

  • Та Гялс банк үйлчилгээнд нэвтрэх нэрээ сонгож, гар утасны дугаар болон и-мэйл хаягийн мэдээллээ бөглөнө.
  • Хувийн мэдээллээ оруулах хэсэгт анкетийг үнэн зөв бөглөж үйлчилгээний гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрснөөр банк таныг онлайнаар гэрээтэй танилцсан гэж үзнэ.
  • Банк таны хүсэлтийг хүлээж авсан даруй таны бүртгүүлсэн и-мэйл хаягт Банкны onlinebanking@statebank.mn гэсэн албан ёсны хаягаас хариу өгнө.
  • Та банкнаас и-мэйлээр ирсэн зааврын дагуу баримтуудыг хэвлэн авч Монгол Улсад суугаа бол нотариатаар, гадаад улсад суугаа бол оршин суугаа улсынхаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажуулан, бичиг баримтын баталгаажуулсан хуулбарын хамт баталгаат шуудангаар Банкны заасан хаягт илгээнэ. Үүнд:
    • Харилцагчийн бөглөсөн мэдээлэл бүхий анкетад баталгаат гарын үсгээ зурж, нотиариатаар баталгаажуулах.
    • Цахим үйлчилгээний ерөнхий гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
    • Гадаад паспорт, цахим иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах
  • Банк таны илгээсэн баталгаат шууданг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалган баталгаажуулах бөгөөд Гялс банк үйлчилгээнд бүртгэж энэ тухай мэдээллийг таны бүртгүүлсэн мэйл хаягт илгээнэ.
  • Үйлчилгээг ашиглаж эхэлсэн өдрөөс таны данснаас Гялс банк үйлчилгээний жилийн хураамж суутгагдах тул дансандаа мөнгө байршуулаарай.

    Та Гялс банк үйлчилгээнд бүртгүүлээгүй эсвэл үйлчилгээнд бүртгэлтэй боловч гүйлгээ хийх эрхгүй бол бүртгэлгүй гэж сонгоод дээрх зааврын дагуу хүсэлтээ илгээгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615440
0 эможи
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up