ТӨРИЙН БАНК харилцагчаа ДЭМЖСЭН арга хэмжээг авч ажиллаж байна

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19”-ийн цар тахлаас үүдэлтэйгээр Монгол улсад  үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ТӨРИЙН БАНК  зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас  чөлөөх шийдвэрийг гаргаад байна.  

ТӨРИЙН БАНК нь орлого нь тасалдсан, доголдсон зэргээс шалтгаалан бизнесийн зээлийнхээ  гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэгж дээр хүлээн авч байгаа бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн хүсэлтийг онлайнаар авахаар төлөвлөн ажиллаж байна. 

Мөн хэрэглээний бүх төрлийн зээл, цалингийн, автомашины, лизингийн, сургалтын төлбөрийн, малчны зээл, кредит картын зээлтэй харилцагчдын хувьд гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан ямар нэгэн шимтгэл хураамж нэмэлтээр авахгүйгээр газар дээр нь шийдвэрлэж байгаа болно. Төрийн банк нь цар тахлын үеэр хаилцагчдаа банкинд ирэлгүйгээр хэрэглээний бүх төлбөрийг онлайнаар төлөх боломжийг олгон интернэт банкны болоод, шинээр карт захиалж буй хэрэглэгчдийнхээ жилийн хураамжийг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
4
angry an post
8
615366
57 эможи
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up