ХӨГЖЛИЙН БАНК: Тендерийн урилга

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Огноо : 2020.03.11

Тендер шалгаруулалтын нэр: Сервер, тоног төхөөрөмж худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/202001017                     

Монгол Улсын Хөгжлийн банк эрх бүхий тендерт оролцогчдоос Сервер компьютер, бусад дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 150 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Тендерийн хамт 1,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 4-р сарын 13-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 4-р сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1114 тоот өрөө

Утас: 70130513-555

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614887
0 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up