Монголбанкны Хяналтын зөвлөл хуралджээ

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал цахим хэлбэрээр болжээ. Тус хурлаар Монголбанкны Хяналтын зөвлөлөөс 2019 онд Монголбанкны удирдлагад хүргүүлсэн дараах зарим санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. 

Монголбанкны төсвийг дунд хугацаанд төлөвлөх, тулгамдсан гол асуудалд хөрөнгө мөнгийг хуваарилах, захиалгаар гадаадаас авдаг мэдээ, судалгааны материалыг орчуулж, олон нийтийн хүртээл болгох, хүүгийн нэгдсэн бодлого явуулах, Монголбанкны үйл ажиллагааны ашиг алдагдлын тэнцвэрийг хангах, санхүүгийн тайлангийн үр ашгийн үзүүлэлтүүд, шинэ стандартын дагуу хийгдэх хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцоололд онцгой анхаарал тавьж ажиллах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд өөрийн орны санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг зөв ашиглах харилцан уялдаа бүхий макро-мөнгөний болон макро-сангийн бодлогыг хэрэгжүүлэх арга механизм, олон улсын тэргүүний туршлагыг хамтран судалж, хэрэгжүүлэх зэрэг санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцав.  

Дээр дурдсан санал, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзул, Мэдээлэл технологийн газрын захирал Д.Довчинбазар, Эдийн засгийн сургалт, судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ц.Батмөнх, Тамгын газрын төсвийн ахлах мэргэжилтэн О.Бадамцоо нар мэдээлэл хийж, санал солилцов. Шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилт сайн байгааг Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу дурьдаад цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим анхаарал татсан асуудлын талаар Тамгын газарт дахин судлахыг санал болгожээ.

Мөн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, гишүүн Б.Цэрэнбалтав нарын боловсруулсан төсөлтэй танилцсан Монголбанкны Хууль,эрх зүйн газрын саналыг тус газрын ахлах мэргэжилтэн Ө.Мөнх-Ундрага танилцуулж, Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийн гадаад томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас, мэдээллийг Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хийлээ. Хуульд оруулах өөрчлөлт болон гадаад томилолтын гол үр дүн, тэргүүний туршлагыг Монголбанкны удирдлагад танилцуулж, санал бодлоо солилцохоор болжээ. 

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614277
0 эможи

Зочин
2020-03-02 23:38
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up