Өнөөдөр 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татна

2020 оны 3 сарын 01

Өнөөдөр 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.

2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж буй бөгөөд гуравдугаар сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй юм. Тиймээс иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулж болно.

Дашрамд дурдахад, 2006 оны 20 мянган төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614242
0 эможи

ard
2020-03-02 15:13
huuramchaar hiigeed soliuuulaaad ihleh wiiideee mangatuuudaaaa
keyboard_arrow_up