Банк, худалдааны төвүүдийн баяраар ажиллах цагийн хуваарь
Томоохон зах, худалдааны төв, банк болон банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.
БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ
Коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийг мөрдөж байгаа юм.
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх нийтээр амрах амралтын өдөр билээ. Ихэнх банкууд 24-26-ны өдрүүдэд ажиллахгүй ба энэ үеэр зарим нэг салбар нь ажиллах аж.
Хаан банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.
Голомт банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна. Хан-Уул Имарт салбар болон Нарантуул ЗТ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Төрийн банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
-ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв
Хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.
-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв
Хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд амарна.
Хас банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.
Худалдаа хөгжлийн банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна. Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.
Ариг банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд амарна.
Нисэхийн салбар 24 цаг ажиллана.
Капитрон банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.
Улаанбаатар хотын банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
- Бөмбөгөр худалдааны төв хоёдугаар сарын 23-ны 09:00-20:00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-27-ныг хүртэл амарна.
- Нарантуул болон Баялаг-Ундраа худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
- Хүчит шонхор худалдааны төв нь хоёрдугаар сарын 23-ны 06:00- 14:00 цаг хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
- Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэл амарна.










