ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя!
Дуслыг хураавал далай! Хариултаа хадгалъя!
Автомат хуримтлалын үйлчилгээ нь таны төгрөгийн данснаасаа хийж буй төлбөрийн гүйлгээний бутархай дүнг мянгатаар бүхэлчлэн тооцож, зөрүү дүнгээр хуримтлалын хадгаламжийн дансанд автоматаар шилжүүлдэг. Та хялбар аргаар хуримтлал үүсгээд, урамшуулал авах боломжийг бүү алдаарай.
Төлбөрийн төрөл | Үндсэн төлбөр | Тэгшитгэж тооцох дүн /бүхэлчлэл | Хадгаламжид шилжүүлэх | ||
---|---|---|---|---|---|
Картын худалдан авалт | 6,700 | 7,000 | 300 | ||
Хэрэглээний төлбөр данснаас төлөх | 23,220 | 25,000 | 1,780 | ||
Зээлийн төлбөр төлөлт | 477,200 | 480,000 | 2,800 | ||
Хуримтлуулсан нийт дүн | 4,880 |
Автомат хуримтлалын үйлчилгээгээр таны картын худалдан авалт, данснаасаа хэрэглээний төлбөр хийсэн гүйлгээ болон зээл төлөлт зэрэг төлж байгаа бүхий л гүйлгээнээс сонгосон бүхэлчлэлээр зөрүү мөнгө тооцогдож таны данснаас хуримтлалын хадгаламж руу тань автоматаар шилжих болно. Жишээ нь та картаар хийх худалдан авалтаас Мянгачлах нөхцөлөөр хуримтлал үүсгэхээр сонгосон бол 12,277 төгрөгийн худалдан авалтын гүйлгээ хийгдэхэд банк автоматаар 13,000-д тэгшитгэн тооцож зөрүү 733 төгрөг таны Хуримтлалын хадгаламж руу автоматаар шилжүүлэх гүйлгээг хамт хийнэ. Хуримтлалын хадгаламжид хуримтлуулсан мөнгөө та жил бүрийн эхний 7 хоногт багтаан авч зарцуулах боломжтой.
Үйлчилгээний нөхцөл:
- Төлбөрийн гүйлгээний доод хэмжээ: 5,000₮ бөгөөд гүйлгээ хийсэн данснаас 5 минутын дотор бүхэлчилсэн дүнгийн зөрүүгээр хуримтлалын хадгаламжид шилжүүлэг хийгдэнэ.
- Хуримтлалын хадгаламжид шилжүүлэх дүнгийн доод хэмжээ буюу бүхэлчилсэн дүнгийн зөрүү 100₮-с дээш байна.
- Бүхэлчлэл: Таны хийсэн төлбөрийн гүйлгээний дүнгээс доорх 3 сонголтоор бүхэлчлэл тооцогдоно. Жишээ нь 12,277 төгрөгийн төлбөр хийгдсэн бол:
- Мянгачлах сонголтоор: 12,277₮ Þ 13,000-12,277=733₮ зөрүү
- Таван мянгачлах сонголтоор: 12,277₮ Þ 15,000-12,277=2,733₮ зөрүү
- Арван мянгачлах сонголтоор: 12,277₮ Þ 20,000-12,277=7,733₮ зөрүү
- Автомат хуримтлалын үйлчилгээний жилийн хураамж 1,000 төгрөг
Хуримтлалын хадгаламжийн нөхцөл:
Хуримтлалын хадгаламж нь Автомат хуримтлалын үйлчилгээнд холбох зориулалт бүхий төгрөгийн хугацаатай хадгаламж байна.
Хуримтлалын хадгаламж | Төгрөг /жилийн хүү/ | ||
---|---|---|---|
365 хоног | 9,6% | ||
Доод үлдэгдэл | 0 төгрөг |
Харилцагч та иргэний үнэмлэхтэйгээ Төрийн банкны дурын салбар нэгжид ирж үйлчилгээнд бүртгүүлээрэй. Хэрэв та Гялс банк үйлчилгээг ашигладаг бол өөрийнхөө эрхээр нэвтэрч орон энэхүү үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.