Монголбанкнаас хэрэгжүүлсэн аянуудын үр дүнг дүгнэв
Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассе банкны сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран 6 сарын турш зохион байгуулсан “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хаалтын үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Эдгээр аяныг хэрэгжүүлэхэд арилжааны банкууд өндөр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний нийгмийг хамарсан үйл ажиллагааны санаачлагууд, бодит үр дүнд хүрсэн байдал зэргийг нь үнэлж, дүгнэлээ.
“Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяныг дараах банкууд тэргүүлэв.
Тэргүүн байр- ХААН банк
Дэд байр- Худалдаа хөгжлийн банк
Гутгаар байр- Тээвэр хөгжлийн банк тус тус эзэллээ.
Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр 2019” аяныг 3 дах жилдээ амжилттай зохион байгуулж, арилжааны нийт банк идэвхи санаачлагатай оролцож ирсэн юм. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд банкуудаас шинээр татсан төгрөгийн хадгаламжийн хэмжээ, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ажлын хүртээмж, хуримтлалын аяны хүрээнд шинэ санаачилга гаргасан байдал зэргийг нь харгалзан үзэж, хуримтлалыг дэмжигч банкуудыг тодруулж,
Тэргүүн байр- Худалдаа хөгжлийн банк
Дэд байр- ХААН банк
Гутгаар байр- Тээвэр хөгжлийн банк тус тус хүртлээ.
Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлдэг аянууд нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган хөгжүүлэхэд, олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дэмжихэд зорьж буй юм.
Эх сурвалж: Монголбанк
|