Г.Амартүвшин: Хугацаа хэтэрсэн зээлүүдэд төвлөрөн ажилласнаар 3.2 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкнаас тайлант хугацаанд хийгдсэн голлох ажлуудаа өнөөдөр танилцууллаа.

Хөгжлийн банкны зүгээс хүний нөөцийг чадавхжуулах, оон улсын банк, болон санхүүгийн байгууллагуудтай ажилтан солилцох гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлэхээр ажиллаж буй аж. 

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Ажлаа хүлээж аваад засаглал, улс төрөөс хараат байх тал дээр анхаарч ажилласан. 

Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна.

2019 оны зургаадугаар сарын нэгний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа. Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбумын төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг.

Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Түүнээс гадна прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна.

Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна.” гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Энэ оны эхээр Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газар, Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн бөгөөд тус шалгалтын дагуу давхардал арилгах чиглэл өгсөн байна. Үүний хүрээнд тус банк нь бүтцийн өөрчлөлт хийж анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулжээ. Тэгснээр цалингийн төсвийг 460 сая төгрөгийг хэмнэсэн байна. 

2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620,1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314,7 тэрбум төгрөг, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107,2 тэрбум төгрөг, Уул уурхай, олборлолтын салбарт 83,8 тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113,7 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. 

Arslan.mn

Үүнээс гадна уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаа аж. Тухайлбал ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуй нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх, эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалтруу чиглүүлэн дэмжиж иржээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612034
1 эможи

Зочин
2019-12-26 20:09
Зочин
2019-12-26 15:23
keyboard_arrow_up