Монголбанкны Ерөнхийлөгч АХБ-ны Монголыг хариуцсан захирал Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2019.12.17/ Азийн Хөгжлийн банк (АХБ )-ны Монголыг хариуцсан захирал ноён Павит Рамачандраныг тус банкны төлөөлөгчдийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монголбанкны зүгээс эдийн засгийн бодлогын талаар цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд мэдээлэл өгөв. Тодруулбал, 2020 онд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж,  дуусгах, ФАТФ олон улсын байгууллагын хяналтаас 2020 онд  гарах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээг сунгах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцоллоо.

Харин АХБ-ны зүгээс Монголын банк, санхүүгийн системийг бэхжүүлэх, шинэчлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжлав.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611701
1 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up