Монголбанк 14.4 тонн алт худалдан авчээ

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Монголбанк 2019 оны эхний 11 сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 11 дүгээр сард 1.5 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 19.4 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 0.3 тонноор өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны 11 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,002.45 төгрөг байлаа.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

График 3. 2019 оны 11 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Эх сурвалж: Б.Сосорбурам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611132
1 эможи

Зочин
2019-12-03 02:42
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up