СОШИАЛ ТРЕНД: Амралтын өдрийн сэдэв “ХААН БАНК“
Иргэд “ХААН БАНК“-ны данснаасаа ямар ч шалтгаангүйгээр МӨНГӨӨ алдсаар байх уу
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө Хаан банкны зарим хэрэглэгчдийн данснаас зарлагын гүйлгээ хийгдэж, мөнгө татагдсан хэрэг гарсан.
Энэ талаар иргэд өөрсдийн цахим хуудаст мэдээлэл бичиж, учир явдлыг тодруулж өгөхийг Хаан банкнаас шаардаж байсан юм. Тухайлбал, Aama Poem гэх хаягтай иргэн өөрийн цахим хуудастаа “Сэрүүн хүн байвал Хааныхаа дансыг шалгадаа бүхэл бүтэн 700 мянган төгрөг ор сураггүй алга болцон байна” хэмээн бичсэн байв.
Үүүе хаан банк яасан бээ хакердуулсан уу дансанд байсан мөнгө алга. Компани данс хүртэл. Таниж мэддэг хэд тэгээд байна та ч гэсэн шалгаад үзээрэй
— Ээн (@Enerell) November 23, 2019
Урд шөнө хаан банк иргэдийн дансыг нилээ цөлөмжээ pic.twitter.com/YW7YedMq35
— ⚠️ХЭНЭЭ НЬ⁉️ (@BG6HO5atWOcym5I) November 24, 2019
Өнөөдрийн сэдэв: ХААН БАНК
— MK (@mk_jsq) November 24, 2019
ХААН банк тайлбар хийх хэрэгтэй байх аа. pic.twitter.com/uCXsTc1FtS
— Mongolweb (@mongolweb) November 24, 2019
Оочер ихтэй ХААН банк хэрэгжүүлмээр юм байна. Голомт банк утас цэнэглэх разетик болон унших сэтгүүл тавьсан байна. pic.twitter.com/WgqBuDzyTd
— Амьдрал бол Аялал (@huba0318) November 23, 2019
хаан банк самарсаар л байна.
— Janchiv (@Jaanch9) November 23, 2019
Болгоомжтой бгаарай.Ухаж үзээд л бн.Наана чинь мөнгө бхгүй.Хаан банк цахим халдлагаас хамгаалж чадлаа. pic.twitter.com/ohaKiGgLaS
— Л.Сөрөлт (@Surult3141) November 20, 2019