ТӨРИЙН БАНК: Таныг ажилд урьж байна
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын сүлжээг өргөжүүлж, гадаад эх үүсвэр татах үйл ажиллагааг зохион байгуулах
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Бизнесийн удирдлага, Олон улсын эдийн засаг, Банк санхүүгийн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
• Банкны салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу талтай
• Мэргэжлийн англи болон бусад хэлний өндөр мэдлэгтэй
Нэмэлт шаардлага:
• Нууц хадгалах, ёс зүйг сахих, хувийн менежменттэй байх
• Багаар хамтран ажиллах чадвартай;
• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
• Харилцааны өндөр соёлтой;
• Бүтээлч, шинийг санаачлагч
• Ачаалал даах чадвартай байх;
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол дор дурьдсан материалуудыг бүрдүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү. Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс