ТӨРИЙН БАНК: Таныг ажилд урьж байна

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

Ажлын байрны зорилго:
Банкны төв байрны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бэлэн байдлыг хангах, гарах орох хөдөлгөөнд хяналт тавьж, аюулгүй байдлын журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн зорилтуудыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.

Тавигдах ерөнхий шаардлага     
-  Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
-  Харуул хамгаалалтын алба хаагч бэлтгэх сургалтад хамрагдсан байх;
-  Харуул хамгаалалтад ашиглаж байгаа зэвсэг, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай; 
-  175 смээс доошгүй өндөртэй, 20 насанд хүрсэн;
-  Биед ил харагдах газар шарх, сорив, шивээсгүй;
-  Компьютерын анхан шатны мэдлэгтэй;
-  Захирах, захирагдах ёсыг хатуу чанд баримталдаг байх;
-  Нөхцөл байдалд уян хатан зохицож ажиллах чадвартай байх;
-  Нууц хадгалах чадвартай байх;
-  Багаар хамтран ажиллах чадвартай;
-  Үнэнч шударга, ажилдаа идэвх зүтгэл санаачлагчтай байх;
-  Ачаалал даах чадвартай
-  Харилцааны өндөр соёлтой;
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү. /Төв байрны ресепшнээс анкет авч бөглөж болно/ 

Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610076
0 эможи

Зочин
2019-11-05 15:40
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up