Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС, Дэлхийн банкны 2019 оны жилийн уулзалтад оролцлоо

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны захирлуудын зөвлөл болон гишүүн орны Төв банкны тэргүүн, Сангийн сайд, Парламентын гишүүд, судлаачид жил бүр чуулж Дэлхийн эдийн засгийн чиг хандлага, тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцдэг уламжлалтай билээ. ОУВС, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлийн Жилийн уулзалт 2019 оны 10 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо боллоо. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОУВС, АНУ-ын Сангийн яам болон албаны бусад хүмүүстэй уулзаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609699
0 эможи

Зочин
2019-10-25 12:32
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up