Монголбанк: 2020 онд “Саарал жагсаалт“-аас гарна

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Монголбанкнаас "Саарал жагсаалт"-д орох болсон шалтгаан нөхцөл, түүнийг арилгахаар хэрхэн ажиллах талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Монголбанк өнгөрсөн хугацаанд саарал жагсаалтад багтахгүйн тулд ямар ажлууд хийснийг тайлагнав. Мэдээллийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш нар өгсөн юм.

Arslan.mn

Энэ талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "2017 онд APG буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс манай улсад анх удаа хийсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон.

15 сарын хугацаатай уг хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тал бүрт ажилласан бөгөөд уг хүчин чармайлтыг харгалзан хугацааг дахин сунгасан байдаг. Ийнхүү хоёр жилд хийсэн ажлуудынхаа тайланг Монгол Улс өнгөрсөн наймдугаар сард Австралид болсон ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурлаар танилцуулсан.

Уг хурлаар 40 зөвлөмжөөс 35-ыг хангасан буюу өмнө нь бүдэрсэн 20 зөвлөмжөөс 15-ыг нь ахиулсан, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй байсан бол долоог нь хангаж, дөрвөн ажил хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж "Саарал жагсаалт"-д оруулах шийдвэр гаргасан.

Монгол Улсад дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгч байгаа. Үүнийг холбогдох төрийн байгууллагууд бүгдээрээ хамтарч ажиллан биелүүлэх ёстой бөгөөд энэ явцдаа бусад хангалттай үнэлэгдсэн ажлуудаа ч орхигдуулж болохгүй.

ФАТФ-ын гишүүн орнуудын зүгээс манай улсыг сүүлийн хоёр жилийн хугацаанд маш үр дүнтэй сайн ажилласныг дурдаад богино хугацаанд хяналтаас буюу "саарал жагсаалт"-аас гарах боломжтойг хэлж байсан. Хамгийн сүүлд Серби улс 15 сарын хугацаанд саарал жагсаалтаас гарсан жишээг дурдаад Монгол Улсад ч ийм боломж байгааг хэлж байгаа.

Бидний зүгээс ч 2020 ондоо багтаад "Саарал жагсаалт"-аас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хийж буй ажлуудын тайлангаа тогтмол өгөөд явна. Эхний тайланг 2019 оны арванхоёрдугаар сард, дараагийнхыг 2020 оны хоёрдугаар сард гээд тайлангуудаа өгөөд явна.

Энэ ажилд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609681
0 эможи

иргэн
2019-10-27 12:47
Долларын ханшаа зохицуулж чадахгүй байж юу гэж хуцаад байгаа юм. Та нар бол амнаас цаашгүй новшнууд
Зочин
2019-10-25 12:28
Зочин
2019-10-25 09:16
2020 onii eheer garah bolomj bhad AJILGUI NOVSHNUUD YUMDAA
keyboard_arrow_up