Төрийн банк 2019 оны III улирлын байдлаар 11.4 тэрбум төгрөгийн АШИГТАЙ ажиллаж байна

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын өнцөгт булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгж, 290 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллага болон онлайн салбараараа дамжуулан 3.1 сая харилцагчиддаа санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажилладаг Төрийн банк нь 2009 онд 100% төрийн өмчит банк болон байгуулагдсан билээ.

Төрийн банк 2009 онд 27.4 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 137.9 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр ажиллаж байсан бол өдгөө арван жилийнхээ ойн босгон дээр буюу 2019 оны III улирлын санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр 221.9 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 2.9 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 11.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажиллаж байна.

Мөн Монголбанкнаас нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор арилжааны банкуудад тогтоодог шалгуур үзүүлэлтүүд болох Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25%-с дээш байх ёстойгоос Төрийн банк 39.97%, Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12%-с их байх ёстойгоос 16.02% байгаа нь харилцагчиддаа банкны үйлчилгээг эрсдэлгүй хүргэж байгааг илтгэж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609651
0 эможи

Зочин
2019-10-25 02:06
Зочин
2019-10-24 16:37
Төлбөр түргэн шуурхай барагдуулах хувь 39.97% гэж байдаг Гэтэл үйлчлүүлэгч нарт очёроо хүлээгээд хөл амраах сандал нь хүрэлцэхгүй байгаад байдаг Хэрвээ теллерээ ядаж нэг нэг хүнээр салбаруудадаа нэмчихбэл Бараг 70% болох байж. Төрийн банкаар голдуу хөгшин хөвөө хөгжлийн бэрхшээлтэй мөн цайны цагаар ажилаа амжуулах гэсэн хүмүүс үйлчилүүлдэг. Энэ хүмүүст анхаарлаа хандуулаад ажилтангаа зохицуулахад төвөгтэй байдаг бол ядаж зааландаа ссух сандалаа нэмээд буян болооч. Өчигдөр төрийн банк мөнгө угааж байна гэсэн нийтлэл гарсаны дараа ийм түргэн хариу арга хэмжээ авч байгаа газар хэдэн теллер нэмчихбэл зааланд тавих сандалаа нэмэх ч шаардлагагүй г мэдэхтэйгээ байлгүй дээ. Хүмүүсийнхээ ажлын байрыг зөв хувиарлах талаар анхаарлаа хандуулна гэж найдаж байна.
Зочин
2019-10-24 12:59
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up