Майкл С.Клечески: Хөрөнгө оруулагчдын хамгийн сайн ажигладаг асуудал бол ТӨСВИЙН САХИЛГА БАТ

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Монгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 95 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Монголбанк “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” сэдэвт олон улсын бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци болон Үндэсний хөгжлийн газартай хамтран  өчигдөр зохион байгууллаа.  

Тус хурлын үеэр Монгол Улсын бизнесийн хөрөнгө оруулалтын орчин олон улсад ямар нөхцөл байдалтай явж байгаа талаар болон АНУ, ОХУ, ИБУИНВУ, Япон, Австрали улсуудтай ямар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломж буй талаар тус улсуудын Элчин сайдууд зөвлөмж, санал бодлоо хуваалцсан юм.

Arslan.mn

Хэлэлцүүлгийн үеэр:  

  • Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, тулгарч буй сорилтууд,
  • Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодит алхмууд
  • Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон төрөлжилтөд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөлөл гэсэн тодорхой 3 сэдвээр оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  .

Мөн хэлэлцүүлгийн явцад гарсан саналд үндэслэн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлогын нэгдсэн зөвлөмжийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллөөс гаргалаа.

Arslan.mn

АНУ-аас Монол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески "АНУ-д хийсэн Х.Баттулга ерөнхийлөгчийн айлчлал хамгийн дээд түвшинд хийгдсэн бөгөөд уулзалтын дараа чиглэл болгонд ахиц гарч байгааг хэлэхэд таатай байна.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх талаар яригдаж буй энэ зүйлс уриа лоозон биш бодит ажил болоход бид дэмжин ажиллаж болно. Тухайлбал, ноолуурын салбарыг буюу Монгол улсын брендийг АНУ болон бусад улсуудад сурталчлах зорилгоор ажиллаж байна.

АНУ-ын хувьд Монголын аялал жуулчлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж болно. Туршлага, хөрөнгө оруулалт талдаа харилцаагаа эрчимжүүлье гэж бодож байгаа. Гэхдээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг илүү сайжраасай хэмээн хүсэж байна. Монголын эдийн засгийн бодлого тогтвортой, гэрээгээ дээдэлдэг байгаасай гэж боддог.

Төсвийн сахилга бат гэдэг нь Монгол Улс, АНУ гэлтгүй бүх улсуудад ач холбогдолтой зүйл.

Гэхдээ сонгууль дөхлөө гээд төсвийн сахилга бат алдагддаг байж болохгүй. Энэ бол хөрөнгө оруулагчдын хамгийн сайн ажигладаг асуудлын нэг.  

Ил тод байдлын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтраад хууль тогтоомжийг боловсруулахад бизнесийнхэнтэй зөвлөлддөг стандартыг бий болгох, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авдаг байхаар үргэлжлүүлэн ажиллана.

Arslan.mn

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Такаока Масато " Монгол Улсын ерөнхий сайд манай улсад айлчилж, шинэ эзэн хаанд бараалхаж байгаа явдалд баяртай байна.

Олон хүмүүс Японд ажиллаж, амьдарч, сурч байгаа нь хоёр орны хоорондох харилцаа сайн байгаагийн нэг илрэл юм. Хүн хоорондын бие биенээ ойлгох харилцаа нь бизнесийн хөрөнгө оруулалтын орчинд сайнаар нөлөөлж байгаа билээ.

Монголчууд математик болон хэл сурахдаа сайн учраас цаашид IT-гийн салбарт хамтарч ажиллах боломж бий гэж харж байна. Өөрөөр хэлбэл мэдлэг дамжуулах төслүүд дээр хамтарч ажиллах байх.

Монгол Улсын эдийн засгийн эдийн засагт нөлөөлөхүйц хөрөнгө оруулалтын тод жишээ нь шинэ онгоцны буудал байна. Энэхүү буудал нь арван сарын дараагаар бүрэн ашиглалтад орно гэж тооцож байгаа.

Хувь хүний зүгээс хэлэхэд та бүхэн гарын үсэг зурсан л бол гэрээгээ дагаж биелүүлдэг байхыг хүсэх байна. Арай гэж гэрээ батлаад хэрэгжүүлэх үед шинэ засгийн газар гарч ирээд гэрээгээ ойлгохгүй тайлбар тавьж эхэлдэг. Иймд албан тушаалаа өгч байгаа хүн нь авч байгаа хүндээ гэрээний талаар сайтар тайлбарлаж өгөх нь зөв юм." гэв.

Arslan.mnArslan.mnӨСArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609609
2 эможи

Зочин
2019-10-24 00:12
Зочин
2019-10-23 15:43
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up