НҮБ-ын бүсийн хурал манай улсад боллоо

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

Нэгдсэн Үндсэний Байгууллагын (НҮБ) Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх сэдэвт бүсийн хурал 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 19-нд Улаанбаатар хотноо боллоо.

Тус хуралд Балба, Бангладеш, Малайз, Мальдив, Филиппин, Шри-Ланка Улсаас тус бүр 5 төлөөлөгч мөн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн албаны Терроризмоос урьдчилан сэргийлэх хэлтэс, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зөвлөл, НҮБ-ын Терроризмтэй тэмцэх алба, АНУ-ын Мидьлибюри Институт зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд уригдан оролцсон юм.

Хурлаар НҮБ-ын терроризмын санхүүжүүлэлт болон үй олноор хөнөөх зэвсэгтэй тэмцэх тогтолцоо, холбогдох олон улсын стандарт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан Исламын улсын эсрэг хориг арга хэмжээний тогтоолууд, үй олноор хөнөөх зэвсэгийг дэлгэрүүлэх үйл ажиллагааны санхүүжилттэй тэмцэх тогтолцоо болон холбогдох хөрөнгийн царцаалт зэрэг сэдэвээр илтгэл тавигдсан бөгөөд манай улсаас Монголбанк, Санхүү мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурор, Хууль, зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Авилгалтай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас төлөөлөл оролцож дээрх сэдвүүдийн хүрээнд өөрийн орны талаарх мэдээллийг өгч оролцлоо.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608387
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up