Монголбанк хууль эрхзүйн орчны шинэчлэл хийж, Үндэсний төлбөрийн системийн хуулийг хэрэгжүүлсэн

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Монголбанкнаас Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Төв банк хууль эрхзүйн орчны шинэчлэл хийж, Үндэсний төлбөрийн системийн хуулийг хэрэгжүүлсэн. Хуулийн хүрээнд төлбөр тооцоог төв банк зохион байгуулдаг. Төв банкны тухай хуульд өөрчлөлт орсон.

Мөн УИХ-д Валютын зохицуулалтын, Эрдэнэсийн сангийн, Активын тухай хуулийг өргөн бариад байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 гаруй хуульд өөрчлөлт орсон. 

Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, судалгааны байгууллага, сургалт явуулж байгаа. Олон нийтэд санхүүгийн боловсролыг олгоход анхаарч байгаа.

ОУВС-тай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг -1 хувьтай агшиж байсан бол 2019 оны гуравдугаар улиралд 7 хувийн өсөлттэй гарсан. Үүнийг бэхжүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа" гэв. 

Arslan.mn

 Монголбанкны ерөнхийлөгч төрийн тусгай обьектуудыг тендер нэрээр авсан, ойрын хүмүүсээ ажилд авсан тухай мэдээлэл сөхөгдсөн юм. Энэ талаар Монголбанкны удирдлагууд тайлбар өглөө.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн " Энэ байшин бол 1930-аад онд баригдсан байдаг. Монголбанкны төв аппаратад 400 орчим хүн ажилладаг. Гэтэл ийм байшингуудад дата центер, төлбөрийн системийг байршуулахад олон улсын стандартад нийцэхгүй. Тиймээс тусад нь байр барихаар ажиллаад, одоо бараг баригдаад дуусаж байгаа.

Мобиком компани, Худалдаа хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагуудын барилгыг ямар компаниуд барьсан талаар эхлээд судалж, зургаан компанийн жагсаалт гаргасан. Тэдгээр компаниас хэдийн хугцаанд барих боломжтой, ямар материал ашиглах, үнийн сана зэргийг авч, нэгийг нь сонгосон. Сонгохоосоо өмнө бүх зөвшөөрлийг хуультай нийцүүлэн төрийн байгууллагуудаас авсан. 

Үнийн саналын хувьд хамгийн хямдыг сонгоход ямар түвэгтэй байдал үүсэх вэ гээд бүх эрсдлийг тооцсон. Манай байшингийн зураг “108” гэдэг архитектурын зураг төслийн компани хийж, төсвийн Барилгын хөгжлийн төвөөр зөвшөөрөгдсөн байгууллагууд хийсэн. Бүх зөвшөөрөл гарсны дараа гэрээ байгуулсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй." гэв.

 

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607919
1 эможи

Зочин
2019-09-11 12:52
сайн байна.
Evsanaa
2019-09-11 12:39
Zeeliin huug buuruulah ajil yagaad hiideggui yum boldoo tov bank setgel dunduur yvdag shuu ene tal deer
keyboard_arrow_up