Долдугаар сард 741 иргэнд ипотекийн зээл шинээр олгожээ
2019 оны 8 сарын 29
Өнгөрсөн долдугаар сард банкууд нийт 741 зээлдэгчид 57,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүний 45,5 хувийг хөтөлбөрийн зээл, 54,5 хувийг өөрийн эх үүсвэрийн зээл байна.
Ипотекийн зээлийн тухайн сард олгосон жигнэсэн дундаж хүү 11,5 хувьтай тэнцүү байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0,6 хувиар буурсан үзүүлэлт юм. Ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн 74,4 хувийг хөтөлбөрийн зээл, 21 хувийг банкуудын эх үүсвэрийн зээл, 4,6 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.
Эх сурвалж: Монголбанк
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607433
0 эможи
Зочин
2019-08-29 23:36
Зочин
2019-08-29 18:47
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс