МОНГОЛБАНК: Он гарснаас хойш 4000 иргэнд ипотекийн зээл олгожээ

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

Ипотекийн зээлд он гарснаас хойш буюу эхний найман сарын  байдлаар гурван  төрлийн эх үүсвэрээс нийт 4000 зээлдэгчид 283 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгосон аж.

Үндсэндээ энэ онд дээрх гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож, 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. 

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607313
0 эможи

Зочин
2019-08-27 17:10
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up