Н.Баяртсайханы талаар худал мэдээлэл тараажээ

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр зарим мэдээллийн сайтуудаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЭЦГ-т дуудагдсан талаар мэдээллэсэн. Тодруулбал, Нэр бүхий бизнесмэн "Э" Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өчнөөн тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж байгаа аж. Уг хэрэгтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайханыг удаа дараа байцаалт авахаар дуудаж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч очиж мэдүүлэг өгсөн гэх утгатай мэдээлэл тараад байгаа юм.

Энэ талаар Монголбанкнаас "Өнөөдөр зарим нэр бүхий цахим сайтад Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан ЭЦГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дуудсанаар очиж тайлбар, мэдүүлэг өгсөн мэт мэдээ, мэдээлэл түгээжээ. Дээрхи мэдээлэл нь буруу, ташаа бөгөөд тийм зүйл огт болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд иргэд, олон нийтэд Монголбанкны удирдлагын болоод банк, санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг буруу ташаа байдлаар ойлгуулах гэсэн дээрхи ор үндэсгүй мэдээллийг цааш нь дамжуулахгүй, түгээхгүй байхыг бусад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч та бүхнээс хүсье." гэлээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606967
0 эможи

ЦЭДЭН
2019-08-19 16:00
МОНГОЛ БАНК 2020-оны сонгуулиар мѳнгѳ хэвлэж тараавал Монгол улсын тѳгрѳгийн ханш дахиж хэзээ ч сэхэхгүйгээр унана шүү
зочин
2019-08-19 15:55
Долларын ханш өсгөсөн ажилдаа хар иуцлагтай хандаагүй шүү дээ
keyboard_arrow_up