Сайншанд Алтанширээт чиглэлийн ТӨМӨР ЗАМЫН төслийг ХӨГЖЛИЙН БАНКНЫ санхүүжилтээр барьж дуусгалаа

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих, үйлдвэрийн газар талбай тэгшлэх зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгож байна.

Сайншандаас Алтанширээт чиглэлийн 26.74 км төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк шуурхай шийдвэрлэснээр төмөр зам найман сарын хугацаанд ийнхүү баригдаж ашиглалтад орлоо.

Төмөр замын ачиж буулгах терминалыг мөн санхүүжүүлж байгаа бөгөөд эдгээрийг ашиглалтад оруулснаар жилд 1.53 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөгджээ.  

Төсөл хэрэгжсэнээр газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлын томоохон хэсэг хангагдаж хүнд үйлдвэр хөгжих суурь бий болно. Мөн  импортыг орлох үйлдвэрлэл хөгжин, ажлын байр, эдийн засгийн өсөлт нэмэгдэн, валютын гадагшлах урсгал багасч, төсвийн орлого өсч, улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой хөгжил хангагдах юм.  

Эх сурвалж:  Монгол Улсын Хөгжлийн банк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606756
1 эможи

DR. PRADHAN
2019-08-13 21:10
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин
2019-08-13 17:52
мэдээлэл өгсөнд баярлалаа
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up