Банкны салбарын ХАНГАЙН БҮСИЙН удирдах ажилтны ЗӨВЛӨГӨӨН боллоо
Монголбанк 2017 оноос хойш банкны салбарын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн Хангайн бүсийн Банкны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир үг хэлэв. Үндсэн хэлэлцүүлгээр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засаг, банкны салбар: Үр дүн, сорилт, сургамж”, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Мөнгөний бодлогын асуудлууд”, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогсдын асуултад хариуллаа.
Мөн энэ үеэр Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны талаарх товч танилцуулгыг оролцогсдод хүргэв.
Зөвлөгөөнд Хангайн бүсийн 8 аймгийн банк банкны салбарын 100 гаруй төлөөлөгч, Монголбанкны салбар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Эх сурвалж: Монголбанк
|