Санхүүгийн зoхицуулах хороо Монголын банкны холбоотой хамтран ажиллана
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоотой 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Сургалт зохион байгуулах гэрээ”-г дүгнэж, цаашид үргэлжлүүлж хамтран ажиллахаар боллоо.Гэрээнд зааснаар Монголын банкны холбоо нь даатгалын зуучлагч банкны ажилтнуудад зориулсан даатгалын зуучлагчийн эрх олгох болон мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн түвшинд, чанартай зохион байгуулж ажиллах бол Хорооноос сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Өнгөрсөн хугацаанд уг сургалтад Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан арилжааны банкны 900 гаруй ажилтан хамрагдсанаас 770 ажилтан тэнцэж даатгалын зуучлалын үйл ажиллагаа хийх эрхтэй болсонгэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.