Капитал банкны зээлдэгчдийн анхааралд
Капитал банкыг албадан татах буулгах шийдвэр гарсантай холбоотойгоор тус банкаар дамжуулан орон сууцны 8 хувь болон 5 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан Улаанбаатар хотод бүртгэлтэй барьцаа хөрөнгө бүхий зээлийн эргэн төлөлтийг Улаанбаатар хотын банк хүлээн авахаар боллоо. Капитал банкаар дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан, зээлийн барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэд Улаанбаатар хотын банкны 1800-1800 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Капитал банкны хөдөө орон нутагт бүртгэлтэй барьцаа хөрөнгө бүхий орон сууцны зээлийн үйлчилгээ үзүүлэгч банкны тухай мэдээллийг ойрын хугацаанд мэдээлэх болно. Энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт орохгүй бөгөөд эдгээр иргэд зээлийн эргэн төлөлтөө өмнө нь төлж байсан дансандаа хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэнэ үү.
Монголын Ипотекийн Корпораци