Дампуурсан “Монкорд” Хадгаламж зээлийн хоршооны “гол эзэн” М.Дэлгэрмаа

2019 оны 6 сарын 24

Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуураад багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ хоршооны дампуурлыг эрх бүхий байгууллагууд ил гаргах, энэ хоршоо дампуурсан гэдгийг зарлахыг төвдөхгүй байна.

Тус ХЗХ анх 1996 онд байгуулагдсан бөгөөд 2018 он гэхэд 3000 хадгаламж эзэмшигчийн 22 тэрбум төгрөг эргэлдэж байсан гэх албан ёсны мэдээ цаасан баримт дээр үлджээ.

Хадгаламж зээлийн хоршоод олноороо дампуурсан 2000 оны дунд үеийн санхүүгийн хүндрэлийг даван туулж чадсан энэ хоршоо яагаад дампуурсан бэ. Дампууруулсан эзэд нь хэн бэ гэдэг асуудал анхаарал татах нь зүйн хэрэг.

Монкорд ХЗХ-г дампуурлын ирмэгт авчирсан гол эздийн нэг нь М.Дэлгэрмаа гэгч аж. Тэрээр Нийслэлийн 24 дүгээр сургууль болон МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн нэгэн юм байна.

-Зата ХХК Ерөнхий нягтлан бодогч

-Линч идэш Махони ХХК нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Дэлгэрмаа 2002 онд Монкорд ХЗХ-нд ажиллах болсон аж.

2002-2007 онд Ерөнхий ня-бо

2007-2013 онд Дотоод хянагч

2013-2016 онд Санхүүгийн зөвлөх

2016-2018 оны 8 сар хүртэл Монкорд ХЗХ-ны  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмаад ЭЦГ бусдын өмчийг хууль бусаар зарцуулсан гэх мэт хэд хэдэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Өнөөдөр Монгол Улсад арилжааны банкы зээлийн хүү 17.8 хувьтай байгаа Харин Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 39.6 хувь, ХЗХ-ны зээлийн хүү 33.6, ломбард 42 хувьтай байна. Монкорд ХЗХ-ны хувь 36-39 хувийн хүүтэй зээл олгож байсан бөгөөд дэлхийд байхгүй ийм өндөр хадгаламжийн хүүг сонирхсон 3000 иргэн өнөөдөр хадгалуулсан мөнгөө авч чадахгүй нөхцөлд хүрчихээд байгаа юм.

Монкорд ХЗХ-ны хөрөнгийг үгүй хийсэн хэргээр Цагдаагийн байгууллага ганцхан тус хоршооны Гүйцэтгэх захирал М.Дэлгэрмааг шалгаагүй. Зээлийн эдийн засагч Б.Дэлгэрмаа болон тус хоршоонд ажиллаж байсан  М.Рита, н.Ананд нарыг мөн шалгаж байгаа юм байна.

 Монкорд” ХЗХ улирал бүр санхүүгийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тайлангуудыг бүтэн гаргаж ирсэн ч 2012 оноос эхлэн  Сангийн яам болон төрийн эрх бүхий байгууллагуудад санхүүгийн хуурамч тайлан  хүргүүлж, хуурамч тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж байсан аж.

Тус хоршоонд аудит хийж өгч байсан аудитын компаниуд ч асуудалтай. М.Дэлгэрмаа нь ганц Хадгаламж зээлийн хоршооны дампууралд биш, өөр санхүүгийн луйврын шинжтэй асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.

Д.ТУНГАЛАГ

UPDOWN.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
605179
3 эможи

Зочин
2019-12-17 16:51
mongoo awiilda luiwarchidda
иргэн
2019-06-27 12:21
ТООЦООЛУУР гэсэн сайхан нийтлэл гарчээ,энд. Хэрвээ 5 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовохгүй байх байж. 10 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хөнгөн тэрэг аваад унах боломжтой л байж. 15 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Байрны урьдчилгаа бэлэн байх байж. 20 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Сарын хүүгээр нь амьдралаа залгуулаад байхаар хэмжээнд хүрэх байжээ. Жилийн хүүг 14.2 хувиар бодоход л энэ. Гэтэл МОНКОРД хуримтлуулж байсан бүх мөнгийг маань идчихлээ.
Otgoo
2019-06-26 14:36
2 хүүхдийн маань хадгаламж байгаа юм. Хүү маань 12 р ангиа төгсөөд гадаадад сурахдаа хэрэглэнэ гээд хичнээн итгэмжтэй хадгалсан гэж санана. Тэгсэн энэ хулгайчууд хамаг хүсэл мөрөөдлийг нь баллаад хаячихлаа. ӨӨр газар хадгалах гээд очоод авая гэхлээр 18 хүрэхээр нь өгнө гээд хуцаад байсан. Тэгсэн бүр ийм байдалд хүргэж байна. Мөнгөө яаж ийгээд авна шүү.
Мөнгөө
2019-06-25 21:24
Мөнгөө олж авмаар байнаа. Эд нарын хөрөнгийн хураагаад хохирлоо барагдуулмаар байна. Хүний мөнгийг өсгөөд өгөе гээд гэрээ байгуулаад авсан юм бол өгөх л хэрэгтэйшдээ.
зочин
2019-06-25 12:17
мөнгөө авьяаа луйварчин хулгайчуудаа иргэд ээ эдэнд дарлуулах хэн бэ
зочин
2019-06-25 12:17
мөнгөө авьяаа луйварчин хулгайчуудаа иргэд ээ эдэнд дарлуулах хэн бэ
Иргэн
2019-06-24 22:07
Олон хүний хөлс хүчээ шингээж цуглуулсан хадгаламжийг бүлэглэн зохион байгуулалттай луйвардчихаад тоос хөдөлгөөд яваад л байх юм. Нүгэл нүдээрээ гардаг өдөр ирэх л байхдаа
Zochin
2019-06-24 18:04
Замын хүнд мөнгөө өгчихсөн бишдээ, бас зүгээр дурын хоршоонд ч биш, улсдаа анхдагч, нэр хүндтэй, СЗХ-гоор баталгаажсан удирдлагын хүмүүстэй хоршоонд, гишүүний төлбөрөө өгөөд, гэрээ хийж, итгэж мөнгөө хадгалуулсан шүү дээ. Алдаа доголдлыг нь СЗХ-ноос тухай бүрт нь арилгуулаад явсан бол олон гишүүд юу гэж ингэж хууртах билээ. Одоо хариуцлагаас мултрахаа бодож дээгүүр гүйхийн оронд энэ олон гишүүд, Бяцхан зөгий нарын мөнгийг гэрээ хийж амлаж авсан шигээ өгөх аргаа СЗХ, дээгүүр танилуудтайгаа хамтран одоорой.
Мөнгөө авмаар байна
2019-06-24 17:35
Дэлгэрмаа мөнгөө авмаар байна. Анх мөнгө авахдаа чи хичнээн сайхан юм ярьж олон хүний толгой эргүүлж байсан гэдгийг одоо хүн бүр гайхан чиний хичнээн хуурамч хүн бэ гэдгийг бүгд гайхаж байна. Ээж нь хүртэл ийм маягаар амьдарч олон арван хүнийг хохироосон удам дамжсан худалч хулгайч луйварчин амьдралаар амьдардаг хүн гэдгийг чинь мэдэж хүний үнэргүй амьтан гэдгийг чинь энд дутуу бичсэн байгааг нэммээр байна
keyboard_arrow_up