Арилжааны банкуудын эрсдэл, комплаенс хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа

2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанаас арилжааны банкуудын эрсдэл, комплаенс хариуцсан ажилтнуудад зориулж Монгол Улсын Засгийн Газрын 54 дугаар тогтоолоор баталсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг танилцуулах, хэрэгжилтийг хэрхэн хангах талаарх сургалтыг Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицууулах Зөвлөл болон Тагнуулын Ерөнхий газартай хамтран 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүй Зөвлөлийн холбогдогдох тогтоолуудыг танилцуулж  “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж өглөө.

Мөн сургалтад оролцогчдын зорилтод санхүүгийн хоригийн талаарх өөрсдийн ойлголтыг илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудаа дэвшүүлэх хэлбэрээр харилцан санал солилцож идэвхтэй оролцлоо.  

Энэ удаагийн сургалтад нийт 12 банкны 30 ажилтан хамрагдлаа.   

Сургалтын материалтай доорх холбоосоос нэвтэрч танилцана уу.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605085
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up