Төв банкны бүртгэлийг улам боловсронгуй болгох ERP системийг нэвтрүүлнэ
Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Монголбанк Төв банкны бүртгэлийг улам боловсронгуй болгох ERP (enterprise resource planing) систем бүхий шийдлийг нэвтрүүлэхээр болжээ.
Уг системийг нийлүүлж, суурилуулах “Intellect Design Arena” гүйцэтгэгч компанитай өнөөдөр Монголбанк гэрээгээ байгууллаа.
Тус шийдэл нь банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого, зээл болон барьцаа хөрөнгийн удирлага, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, Интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бухий байгууллагын удирдлагын модулиудыг агуулснаараа онцлог байна.
Монголбанкны одоогийн ашиглаж буй Төв банкны суурь бүртгэлийн системийн эхний хувилбарыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Nucleus Software компани хөгжүүлэн 1997 онд анх нэвтрүүлж байжээ.
Тиймд одоогийн систем нь Монголбанкны бусад системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжгүй болсон учир шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсноо хэлэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|