Монголбанк өртэй зарим байгууллага, хувь хүмүүсийг нийтэд мэдээлнэ

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 6 дугаар сарын 18-нд боллоо. Хурлаар Дотоод аудитын газрын үйл ажиллагаа, 2019 оны ажлын явц, Монголбанкны өр барагдуулалтын байдал, Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн биелэлтийн талаар мэдээлэл сонсч, хэлэлцлээ.

Дотоод аудитын газар нь эрсдэлээс хамгаалах эцсийн шатны үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийдэг, Монголбанкны нэгж юм. Цаашид тус газрын үйл ажиллагаатай Хяналтын зөвлөлийн гишүүд нарийвчлан танилцан, олон улсын жишигтэй харьцуулан судалж, санал дүгнэлт гаргахаар тогтов.

Мөн хурлаар Монголбанкны санхүүгийн балансын болон балансын гадуурх өр авлагын барагдуулалтын талаар Монголбанкны Хууль, эрх зүйн газраас мэдээлэл хийлээ. Монголбанкны зүгээс өр авлага барагдуулах асуудлыг тодорхой хэмжээнд хийсэн боловч цаашид анхаарах хэрэгтэй байна. Банкны эрх хүлээн авагчид тухайн банкны өр авлагыг бүрэн барагдуулах, энэ талаар хүлээх хариуцлагыг эрс нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, өр барагдуулах хөшүүргийг зөв ашиглах, зарим өртэй байгууллага, хувь хүмүүсийг нийтэд мэдээлэх боломжтойг хэлэлцэв.

Хурлын төгсгөлд Монголбанкны Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн биелэлтийн талаарх мэдээллийг сонсов.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605034
1 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up