Монгол улсын Хөгжлийн банкнаас “ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” форумыг зохион байгууллаа

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар  “Инноваци ба хөрөнгө оруулалт” форумыг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм ассет менежмент ҮЦХ” ХХК болон “Ди Би Эм лизинг” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. 

Arslan.mn
Форумын хүрээнд Өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдэл, Инновацийн төсөл, гарааны компанийг дэмжих талаар банк санхүүгийн байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургууль, инновацийн бүтээл санаачлагч болон бизнесийн төлөөллийн хамт хэлэлцэх юм. 

Монгол улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр: 

Arslan.mn
Инновацийг бид холоос хайх хэрэггүй. Хүн өнөөдөр хийж байгаа зүйлийнхээ чанарыг сайжруулж л байгаа бол үүнийг инноваци гэж нэрлэж болно. Монгол Улсад эрдэмтэн судлаачдын гаргаж байгаа бүтээл, шинэ инноваци, шинэ санааг бизнес болгох, зах зээл дээр гаргах ажил дутагдаж байна. Бид харин эдгээр санаа, инновацийг ажил хэрэг болгох, зах зээлд нэвтрүүлэх зорилгоор уг форумыг зохион байгуулж байна.  Форумын үеэр инновацийн санаа бүхий старт-ап компаниудад олон улсын туршлагад суурилсан сургалт зохион байгуулах, чадавхжуулах, улмаар тухайн компанид тохирсон  олон улсын туршлагад суурилсан сургалтыг зохион байгуулах юм. 

Монгол улсын Хөгжлийн банкны “Ди Би Эм ассет менежмент ҮЦХ” ХХК-ий дэд захирал Д.Болормаа: 

Arslan.mn
Эрдэмтэн, судлаачид зах зээлийн судалгаан дээр үндэслэн шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хөгжүүлэхэд их хүндрэл үүсдэг. 
Монгол Улсын Хөгжлийн банк энэ асуудлыг шийдэх үүднээс дэмжих, тэтгэлэг өгөх, үйлдвэрлэлийг олон улсын зах зээлд гаргах, инновацийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх учраас энэхүү форум нь ач холбогдолтой.  Зах зээлд гарах боломжтой, инновацийн бүтээгдэхүүнийг бид түгээн дэлгэрүүлэх, санхүүжүүлэх зорилгоор  эхний ээлжинд тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулна.  500 саяас дээш санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, нийгэмд эрэлт, хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүнийг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр цааш нь хөгжүүлэх, гадны зах зээлд гарах хүртэл нь дэмжиж ажиллана. Олон нийтэд хүртээмжтэй, олон улсын зах зээлд гарах боломжтой бүхий л шинэ санаа, инновацийг бид дэмжиж ажиллах болно.

“Гарааны технологийн инкубатор” ХХК-ий захирал Ч.Батсүх: 

Arslan.mn
Улс орны хөгжлийн гол тулгуурын нэг бол инновацийн хөгжил. Судалгаанд суурилсан эдийн засаг, хөрөнгө оруулалт хосолж байж инноваци бий болно. Манай эрдэмтэн, судлаачдын хувьд нийгэм, эдийн засагт юу тулгамдаж байна, ямар асуудал үүсч байна, үүн дээр ямар технологийн шийдлийг гаргаж чдах вэ гэдэг дээр их ажиллаж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд  манай компани байгаль орчинд ээлтэй био бордоогоор оролцож байна. Сүүлийн жилүүдэд агаар, хөрсний бохирол ихэссэн. Харин бидний хувьд хөрсний бохирдлыг биологийн аргаар бууруулах, эрүүлжүүлэх инновацийг нэвтрүүлсэн. Монгол орны хувьд газар тариаланд ашиглах өвчин үүсгэгч бодисыг дарах 100 хувь биологийн гаралтай бордоог үйлдвэрлэж өнөөдөр танилцуулж байна. Төрөөс дэмжлэг үзүүлбэл шинжлэх ухааны байгууллага, аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэх боломжтой маш олон санаа байгаа. Өнөөдрийн форум цаг үеэ олсон хэрэгтэй мэдээллээ дүүрэн болж байна. 

Arslan.mn

Форумын үеэр инновацийн санаа бүхий старт-ап компанид олон улсын туршлагад суурилсан сургалт зохион байгуулах, чадавхижуулах, улмаар тухайн компанид хөрөнгө оруулах замаар дэмжлэг үзүүлэх сургалт санхүүжилт хосолсон тогтолцоог бий болгох зорилгоор "Ди Би Эм ассет менежмент ҮЦХ" ХХК болон Германы хамтын ажиллагааны байгууллагын Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм байна. 

Хэлэлцүүлгийн явцад инновацийн бүтээлийг банк, санхүүгийн байгууллага хэрхэн дэмжих, төрөөс ямар бодлогоор дэмжих, зах зээлд амжилттай нэвтрүүлж буй бусад улс орнуудын кэйс, туршлагын талаар санал солилцоно. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605027
2 эможи

2019-06-20 17:19
сонирхолтой
2019-06-20 17:19
сонирхолтой
2019-06-20 17:19
сонирхолтой
2019-06-20 17:19
сонирхолтой
2019-06-20 17:19
сонирхолтой
keyboard_arrow_up