ТӨРИЙН БАНК: Таныг ажилд урьж байна
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:
Төрийн банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй Mэдээлэл технологийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, учирсан эрсдэлээс хүлээж болзошгүй хохирлыг бууруулах талаар эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт гаргах, холбогдох нэгжүүдэд анхааруулга, зөвлөмж хүргүүлж ажиллах.
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага
• Мэдээллийн системийн удирдлага, Мэдээллийн технологийн инженер, Программ хангамж, банк, санхүү, нягтлан бодох бүртгэл зэргээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• (CRISC) Certified in Risk and Information Systems Control гэрчилгээтэй бол давуу тал болно/
• Банкны салбарт мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай
• МАБА болон МТ-ын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан бол давуу тал болно/
• Windows-н орчны Office-ийн програмууд дээр өндөр түвшинд эзэмшсэн;
• Техник болон аргачлалын хувьд шинэ зүйл хурдан сурах ур чадвар
• Өгөгдлийн бүтэц, компьютерийн програмчлалын талаар мэдлэгтэй байх
• Өгөгдлийн шинжилгээ хийх чадвар
• Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;
• Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
• Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
• Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай;
Нэмэлт шаардлага:
• Эрэгтэй бол давуу тал болно
• Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх,
• Багаар хамтран ажиллах чадвартай;
• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
• Харилцааны өндөр соёлтой;
• Бүтээлч, шинийг санаачлагч
• Ачаалал даах чадвартай байх;
• Бизнесийн үйл ажиллагааны талаар ойлголттой байх
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол дор дурьдсан материалуудыг бүрдүүлэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү. Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх /Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс
Эх сурвалж: ТӨРИЙН БАНК
|