МОНГОЛБАНК: Дөрөвдүгээр сард 66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

Монголбанкнаас өнөөдөр эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хийлээ. 

2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их наяд төгрөгт хүрсний 80.4 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн нийт хадгаламжийн 19.4%, байгууллагын хадгаламжийн 25.9%-ийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. 

Мөнгөний нийт нийлүүлэлтийн 55.1 хувийг төгрөгийн хадгаламж, 15.2 төгрөгийн харилцах, 14.2 хувийг валютын харилцах, 12 хувийг валютын харилцах хэлбэрээр хадгаламжийн байгууллагуудад байршиж байгаа эх үүсвэр эзэлж байгаа бол үлдсэн 3.2 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна. 

Банкны систем дэх нийт зээлийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын байдлаар 17.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 22%, өмнөх сараас 1.2% өссөн байна. Нийт зээлийн 9.1 их наяд нь иргэдийн зээл.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 28% өссөн дүн бөгөөд үүний 24%-нь цалин тэтгэврийн зээл байна.

Нийт зээлийн үлдэгдлийн 5.6% нь хугацаа хэтэрсэн, 11.1 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй зээл өмнөх сараас 84.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Arslan.mn

Ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын байдлаар 4.4 их наяд төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 91,146-д хүрсэн байна. Дөрөвдүгээр сард арилжааны банкууд 923 зээлдэгчид 66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 45.2% хувь нь 8%-ийн хүүтэй зээл байна.

Монгол Улсын гадаад өр 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 29.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны нэгдүгээр улирлаас 800 сая ам.доллараар өсөв. Энэ өсөлтад  МИК ХК-ийн бондын 300 сая доллар, арилжааны банкуудын татсан 163 сая долларын эх үүсвэр нөлөөлжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604117
0 эможи

Ард түмэн Монгол улс
2019-05-30 11:09
Ард иргэддээ өгсөн юм уу??? Өөрсдөө л авсан дөө муу траншенууд.
keyboard_arrow_up