Төрийн банкны Сүхбаатар салбарын “ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ“ амжилттай боллоо
Төрийн банкны Сүхбаатар салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчиддаа зориулан 2019.04.16-05.04-ний хугацаанд урамшуулалт аян хэрэгжүүллээ.
Аяны хугацаанд Төрийн банкны Сүхбаатар салбараас харилцагч байгууллага болон томоохон худалдааны төвүүд дээр харилцагчийн өдөрлөг зохион байгуулан мэдээлэл зөвлөгөө өгч, иж бүрэн явуулын банк ажилалаа.
Урамшуулалт аянд нийт 2683 харилцагч оролцсоноос 500 харилцагч хадгаламж нээлгэж, 130 харилцагч карт захиалж, 1005 харилцагч Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж, Автомат хуримтлал, Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд 74 харилцагч бүртгүүлж, 268 харилцагч Малчны зээл авч , 706 харилцагч Даатгалын үйлчилгээ хийлгэлээ.
Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт Харилцагчийн өдөрлөгөө зохион байгуулан 14 харилцагч “500.000”,”300.000”, “200.000” “150.000”, “100.000” мянган төгрөгийн урамшууллын эзэд боллоо.