Төрийн банкны “ДА ХҮРЭЭ” тооцооны төв “ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ“ зохион байгууллаа
Төрийн банкны “Да хүрээ” тооцооны төвөөс “Монгол” хотхоны 750 өрхийн оршин суугчдын дунд “Өөрөө өөртөө үйлчлэхүй” харилцагчийн өдөрлөгийг Бямба гарагийн амралтын өдрөөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр 300 орчим харилцагч Цахим үйлчилгээ, Гялсбанк, Биллинг, Мессеж мэдээ, Хувийн дугаар, Автомат хуримтлалын үйлчилгээнд бүртгүүлэн, Тэтгэврийн карт болон бусад карт захиалсан бөгөөд эдгээр харилцагчдынхаа дундаас Төрийн банкны гарын бэлэг, 50,000-200,000 төгрөгний хадгаламжийн эрх, ОУ-ын Виза карт захиалах эрх зэргээр 10 харилцагчийг шалгаруулан урамшууллаа.
Та Байр, Цахилгаан, СӨХ, КАБЕЛЬ, ИНТЕРНЭТ зэрэг хэрэглээний төлбөрүүдээ хүссэн үедээ смарт апп, гар утас, интернэтээр төлж цагаа хэмнээрэй.