Тэргүүн зэргийн мөнгөн дэвсгэрт “ХЭВЛЭГЧ” гэгддэг Б.ЭНХХУЯГ Монголбанкинд санаархаж эхлэв үү?

2019 оны 4 сарын 19

Arslan.mn

-ЗООС, АНОД БАНКУУДЫН ДАМПУУРАЛТАЙ ХОЛБОГДДОГ ЭНЭ НӨХӨР КАПИТАЛЫН ДАМПУУРАЛТАЙ ЗЭРЭГЦЭН ГАРЧ ИРЭХИЙН УЧИР ЮУВ-

Капитал банкны дампуурлыг зарлахтай зэрэгцээд Монголбанкны Ерөнхийлөгчийг солих асуудал гэнэт яригдаж эхэллээ. Засгийн газраа огцруулж, Хотын удирдлагуудаа шинэчилсэн МАН-ынхан одоо Төв банкаар тоглохоор шийдэв бололтой. Гэхдээ хамгийн сэжигтэй, үл ойлгогдом мэдээлэл нь Төв банкны Ерөнхийлөгчийн суудалд Анод болон Зоос банкны дампууралтай гүн гүнзгий хутгалдаж, бүр яллагдагчаар татагдан шалгагдаж байсан гэгдэх Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийн нэр яригдаж байна. Түүнийг толгой, чадварлаг банкируудын нэг хэдий ч чадвар, мэдлэгээ зөвхөн банк дампууруулахад ашигласан гэгддэг. Тэрбээр Зоос банкны захирал байсан Бен Турнболлтой хуйвалдаж уг банкийг унагаах ажиллагаанд оролцсон хэмээн хардагдаж байсан бөгөөд Анодыг банк санхүүгийн салбараас бүрмөсөн арчигдахад бүрэн төгс үүрэг гүйцэтгэсэн төдийгүй яллагдагчаар татагдан шалгагдсан гэх мэдээлэл нь тухайн үеийн гол дуулиан болж байв. Улмаар Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал болон мань Б.Энххуяг нар хамтдаа өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан юм. Б.Энххуяг нь “Анод”-ыг дампуурсныг мэдсээр байж “Анод” ХК-иас хувьцаа арилжих зөвшөөрөл олгох ажлын хэсэгт голлон ажиллаж байсан. Үүнээс болж 1235 хүн “Анод  банк” ХК-ийн хувьцааг худалдан авснаар 9.8 тэрбум төгрөгийн хохирол амссан гэж үздэг. Мөн тухайн үеийн Сангийн яамны хуулийн хэлтсийн дарга Д.Ганбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байв. Хохи­рог­чдын зүгээс ч тэднийг “Анод”-ын удирд­лагуудтай хуйвалдсан, тэднээс авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлт тавьсан байдаг юм. Ингээд “Анод”-ын хэрэгт Ш.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энх­төр, Л.Уламбаяр нараас гадна Б.Энххуяг, Д.Энхжаргал, Д.Ганбат, Д.Баярсайхан, Р.Содхүү на­рын нөхөд шалгагдаж, эцэстээ Б.Энххуяг, Д.Энхжаргал нар нь өөрсдийн хүсэлтээр Монголбанкны Тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчөөс бууж байв.

Б.ЭНХХУЯГ ЗӨВХӨН “АНОД”-ТОЙ Ч ХОЛБООТОЙ БИШ

Тухайн үед Б.Энххуягийг зөвхөн дээрх хэргийн улмаас шалгагдаж байгаа ч юм биш гэдгийг хэвлэлүүд мэдээлж байлаа. Монголбанкны чадварлаг мэргэжилтнүүдийн тоонд зүй ёсоор ордог байсан тэрбээр “Гандирс”-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан байдаг. Мөн АНУ-ын иргэн, “Стоунлей Интернэйшнл” компанийн захирал Жорж Чайлмерсийн хэргийг “судалж”  байсан. Хэдийгээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч Монгол Улсад 50 сая ам.долларын хохирол учруулчихаад байхад Монголын төлөө цохилох зүрхтэй л бол Б.Энххуяг хуулийнханд Ж.Чайлмерсийн зүг чигийг гаргаж өгөх учиртай хүмүүсийн нэг яах аргагүй мөн байсан гэдэг юм. Түүнчлэн мөнгөн дэвсгэртийг шинээр хэвлүүлэх бизнест хэнийг ч урдаа гаргахааргүй арвин туршлагатай. Үүгээрээ үе үеийн удирдлагууддаа таалагдсаар ирсэн байдаг. Ардчилсан намын угшилтай гэгддэг Б.Энххуягийн хувьд Монголбанкны ерөнхийлөгчид ийнхүү зүтгүүлэхийн гол утга энд ч байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, төв банкны ерөнхийлөгчийн суудалд тэнцэх банкирууд олон ч Б.Энххуяг шиг өвөрмөц чадвартай нь ховор. Энэ талаас нь бодоод үзвэл Капитал дампуурсан энэ цагтай давхцуулан мөнгөн дэвсгэрт шинээр хэвлүүлэх бизнест хэнийг ч урдаа гаргахааргүй туршлагатай гэгддэг түүнийг ийнхүү зүтгүүлэхийн цаад учиг нэг л но-той. Юутай ч банкны салбарт савлагаа үүсч, хоёр ч банк хаалгаа бариад байсан үед эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө гуйж ажлаа өгч байсан залуу энэ удаад Монголбанкны Ерөнхийлөгч болохоор эргэн ирж буй бололтой. Улсын зардлаар олон жил сурч боловсорсноос өөрөөр төрийн албанд  бараг ажиллаагүй, бизнес хөөж гавиагүй хэрнээ өдгөө Нүхтэд  хэдэн зуун  саяар үнэлэгдэх  хаустай, баргийн аавын хүү авч дийлэхээргүй унаатай бадриун сайхан энэ эр ийнхүү банкуудын дампуурлын үеэр гэнэ гэнэхэн гарч ирдэг урхагтай болох нь.

Гэхдээ мөнгөний бодлогыг барьж, эдийн засгийн ноён нуруу нь болж явах учиртай байгууллагыг олон банкны дампууралтай нэр холбогддог, дээр нь чадварлаг мөнгө хэвлэгч гэгддэг нөхрөөр удирдуулах санаархал, сонирхол хэний зүгээс гарч байна вэ гэдэг нь өөрөө ихэд анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: niigmiintoli.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602460
1 эможи

Иргэн
2019-04-19 12:05
2020 - н оны сонгуулиар дүн тавьж өгөе дөө та нар ард түмний мөнгийг дээрэмдвэл яаадагийг харуулах цаг удахгүй айсуй
keyboard_arrow_up