БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ХОЛБОО: Капитал банк 2016 онд санхүүгийн хүнд байдалд байсан

2019 оны 4 сарын 16

Arslan.mn

Баялаг бүтээгчдийн холбооноос ЖДҮХС-гийн зээл болон Капитал банк ЖДҮХС-тай хийсэн гэрээний талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:

Arslan.mn

Энэ жил ЖДҮХС-нд 47 тэрбум төгрөг төсөвлөснөөс нийслэлд 26.5 тэрбум төгрөг оногдож байгаа. Энэ мөнгө эрэлт хэрэгцээнийхээ хаана нь ч хүрэхгүй. Тиймээс манай холбооны зүгээс зээлийн эргэн төлөлтөөс зээл олгодог болох талаас нь хөөцөлдөж байгаа. Энэ жил улсын төсөвт ЖДҮХС-гийн эргэн төлөлтөөс 100 тэрбум төгрөг орох ёстой. Эргэн төлөлөлт 100 тэрбумаас давсан тохиолдолд тэр мөнгөнөөс зээл олгоно гэж байгаа. ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл олгодог гэдгийг хүн бүр мэддэг болсон. Бидний тооцоолсноор энэ жил 5-10 мянган төсөл ирнэ. 26.5 тэрбум төгрөгийг төсөл сонгон шалгаруулаад хуваарилах байх.  

Харин Капитал банк ЖДҮХС-тай 2011 онд хийсэн гэрээ 2016 онд дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш арван сарын дараа Засгийн газрын хуралдаанд нууцаар танилцуулсан байдаг. Энэ гэрээг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдлыг энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайдад гаргасан. Үүнээс хойш ЗГХЭГ-аас ХХААХҮ-ийн яамд бичиг явуулж, тус яамнаас гуравдугаар сарын 11-ний өдөр бидэнд бичиг ирсэн. Энэ бичигт “Бид Капитал банкыг аргадаж, гуйж байж  48 тэрбум төгрөгөө олж авахын төлөө ажиллаж байна” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Капитал банк 2016 онд санхүүгийн хүнд байдалд байсан нь эндээс харагдаж байна.

Мэдээллийн сүүлд Засгийн газар Капитал банкинд давуу байдал олгож улсад 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан асуудлыг сурвалжилж өгөхийг хүсч байна гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602351
0 эможи

Зочин
2019-04-16 18:40
2020 -н оны сонгуулиар дүн тавьж өгөе
Цэдэн
2019-04-16 18:38
Тайван амгалан харзнаж бай, 2020 -н сонгууль хаяаанд ирлээ, МАН-м
Цэдэн
2019-04-16 18:38
Тайван амгалан харзнаж бай, 2020 -н сонгууль хаяаанд ирлээ, МАН-м
Улс мөнгө ч яах вэ! тэртээ тэргүй улс төрчид авсан, ард түмний хөлс хүчээ шавхан байж хуримтлуулсан мөнгөн хадгаламжийг хохиролгүй болгож өгөөч Монгол улсын төр Монгол банкаа
2019-04-16 18:35
Зочин
keyboard_arrow_up