МОНГОЛБАНК: Капитал банкийг ТАТАН БУУЛГАХ шийдвэр гаргалаа

2019 оны 4 сарын 08

Arslan.mn

Монголын  арилжааны 14 банкны  нэг Капитал банкинд эрх хүлээн авагч томилсон талаар Монголбанкнаас өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно. 

Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв. 

Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу. 

МОНГОЛБАНК, ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602029
1 эможи

Зочин
2019-04-09 08:45
Энэ улсад иргэн хүн 20-н саяаас дээш хадгаламжтай байхыг хориглоно гэсэн хууль гаргаж мөрдүүлэх болож байх шиг байна, эсвэл 20-н саяаар нь тарааж байрлуулсан дээр юм байна, Үхсэний хуримтлалтай Монгол уриа вэ?төрийн ам ажил хоёр алд дэлэм зарөх юумаа
Зочин
2019-04-09 08:07
Зээл төлөт хэвийн явагдаж байхад хүү бас хэвийн өгөх ёстой
Зочин
2019-04-09 00:18
хүүгийн нь яаах болж байна аа? ??мэдээлэл нь маш бүрхэг хадгаламж эзэмшигчдийн гол хүсэж байгаа зүйлийн нэг бол яах аргагүй хүү шүү дээ
Зочин
2019-04-09 00:13
20-н саяаас дээш хадгаламжийг хэдий хугацаанд хүүтэй нь өгөх нь сонин байна хүүгий нь хулгайлахгүй гэсэн баталгаа байна уу? ??
Зочин
2019-04-09 00:11
20-нсая
Зочин
2019-04-08 20:53
20-н саяаас дээш хадгаламжийг харах үлдэлээ, өгөхгүй бол бүх банкнаас мөнгөө татаж валют болгоё
Иргэн
2019-04-08 20:51
Монгол улсад найдвартай банк гэж байна уу, Одоо энэ Капитал банкны 20-н сая төгрөгийн хадгаламж эз
Иргэн
2019-04-08 17:39
Ингэж дээрэмдэж болдог юум бол бүгдээрээ гудамжинд гарч дээрэм хийх үү, хэлээд өгөх хүн байна уу
Зочин
2019-04-08 17:37
Тодорхой мэдээлэл байна уу, өгч туслаач хүмүүсээ, одоо яах вэ бүгдээрээ амиа хорлосонтой агаар нэг боллоо шүү
Банкны ажилтан
2019-04-08 17:21
Хадгаламж эзэмшигч та тайван байж болно, таны хадгаламж бүрэн бүтэн танд олгогдоно
Хадгаламж эзэмшигч
2019-04-08 17:18
Бидний мөнгө аль нэг тийшээ орсон, хэн нэгэн ашиглаж байгаа нь ойлгомжтой, тэрнээс ор сураггүй хийсээд алга болоогүйг байлгүй, мөнгөө бүрэн бүтэн хэзээ авна тэр болтол Сүхбаатарын талбай дээр сууна даа
Зочин
2019-04-08 17:10
Зээлтэй иргэн та бүү баярлалаа, та хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргэж төлөх ёстой, чоно борооноор болох гээд байнаа,хуулийн доор амьдарч сурнаа монголчуудаа
Зочин
2019-04-08 16:54
Монгол банк эрх биш хадгаламж эзэмшигчдийн хохиролгүй болгох талаар ажил хийж байгаа байлгүй дээ, маргааш гэхэд тодорхой болоно байх, бослого хөдөлгөөнөө түр азнаарай, бидэнд жагсаал багдаагү
Зочин
2019-04-08 16:38
Босоё арай дэндүү хариуцлагагүй байна
Орхон аймгийн иргэн
2019-04-08 16:26
20-н сая төгрөгөөс дээш хадгаламжийг үе шаттай өгнө гэж үнэн үү
Иргэн
2019-04-08 16:23
20-с төгрөгийн хадгаламж хадгаламж эзэмшигчдийн хөлс хүчээ шавхан байж олсон хэдэн төгрөгийг УИХ-н баян хүүхэн луйвардчихаж байгаа юм уу? яааж чадаж байна аа, босоё ард түмээн арай хэтэрлээ
Зочин
2019-04-08 16:12
Төр хохиролгүй болгох байлгүй тайван байцгаа,Зоос банкны хадгаламж эзэмшигчдийн хохиролгүй болгосон шүү дээ
Цэдэн
2019-04-08 16:09
Хадгаламж эзэмшигчдийн ямар ч хохиролгүй болгохгүй бол Монгол улсын банкны системт итгэл алдарч бүх банк хүнд байдалд орж, дахин аль ч банканд мөнгөө байршуулах хүн олдохгүй болно, Тусгай зөвшөөрөл олгосон төрийн үйл ажиллагааг харах үлдлээ ард түмэнээ
Цэдэн
2019-04-08 16:09
Хадгаламж эзэмшигчдийн ямар ч хохиролгүй болгохгүй бол Монгол улсын банкны системт итгэл алдарч бүх банк хүнд байдалд орж, дахин аль ч банканд мөнгөө байршуулах хүн олдохгүй болно, Тусгай зөвшөөрөл олгосон төрийн үйл ажиллагааг харах үлдлээ ард түмэнээ
Zochin
2019-04-08 15:21
Zeeltei humuus yahiin
keyboard_arrow_up