Банкны салбарын Эрдэм шинжилгээний хурал боллоо
Монголбанк, Монголын банкны холбоо хамтран хэрэгжүүлж буй “Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн судлаачид болон тус чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.
Монголбанкнаас жил бүр судлаач, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг бөгөөд энэ онд банк санхүүгийн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байв. Тус эрдэм шинжилгээний хурал нь судлаач, оюутнуудын судалгаа хийх сэдлийг урамшуулж, тэдний судалгаа хийх чадварыг хөгжүүлэх, нөгөөтэйгүүр судалгааны ажлаа өргөжүүлэхэд дэмжлэг болсон чухал арга хэмжээ болсон хэмээн үзэж байгаа юм.
Энэ удаа 40 гаруй бүтээл ирснээс оюутан болон судлаачдын ангилалд тус бүр шилдэг гурван байрыг шалгаруулж, урамшууллаа. Үүнд:
Оюутны ангилалд:
1 дүгээр байр: Монгол Улсын бодлоготой холбоотой эдийн засгийн тодорхой бус байдлын индексийг машин сургалтын аргаар тооцох нь /Г.Амарбаясгалан, А.Тэмүүлэн/
2 дугаар байр: Хэрэглээний зээлийн эрсдэлд үзүүлэх өр орлогын харьцааны нөлөө /Г.Батбилэг, Д.Гантогтох, Ү.Чулуунбаатар/
3 дугаар байр: Төв банкны хараат бус байдлын үнэлгээ /О.Галдансүрэн/
Судлаачдын ангилалд:
1 дүгээр байр: Монголын динамик ерөнхий тэнцвэрийн загвар: Монголын эдийн засгийн суурь төсөөлөл болон төсвийн тэлэх бодлогын нөлөө /Г.Рагчаасүрэн нар/
2 дугаар байр: Өөрийн хөрөнгийн хүрэлцээний зааглалттай банкны зээлийн хүүгийн өрсөлдөөний загвар /Г.Баттулга, Л.Алтангэрэл, Г.Баттөр/
3 дугаар байр: Банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг максималчлах нь /Ч.Анхбаяр, Р.Энхбат/