Монголбанканд тушаасан алтны хэмжээ 30 дахин буурчээ

2019 оны 3 сарын 20

Arslan.mn

Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2019 он гарсаар тус банкинд тушаасан алтны хэмжээ эрс буурсан байна.Өнгөрсөн 2018 оны хоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанканд 439.6 килограмм алт тушааж байсан бол энэ оны хоёрдугаар сард 95.9 килограммыг тушаажээ. 2018 оны арванхоёрдугаар сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2928.7 килограммд хүрсэнтэй харьцуулах юм бол алт тушаалт өнгөрсөн сард 30 дахин буурсан гэсэн үг.

Алт тушаалт буурч байгаа нь Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болоод байгаатай холбоотой гэж эдийн засагчид үзэж буй юм.

Монголбанканд тушаасан алтны хэмжээ 30 дахин буурчээ

Монголбанканд тушаасан алтны хэмжээ 30 дахин буурчээ

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601318
0 эможи

Иргэн
2019-03-20 22:56
Монгол төргүй юм шиг бн,алтныхан төрийг эзлэж чаджээ
keyboard_arrow_up