Монголбанкны алт худалдан авалт 81% буурав

2019 оны 3 сарын 06

алт зурган илэрцүүд

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт тус тус худалдаж авчээ.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан. Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 5-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.

2019 оны хоёрдугаар сард алтны зах зээлийн үнэ 1,300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10%-тай байв.

Монголбанкны алт худалдан авах хоёрдугаар сарын дундаж үнэ 1 грамм нь 111,748.31 төгрөг байлаа.

 

График. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 

 

 

Эх сурвалж: Монголбанк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600882
0 эможи

keyboard_arrow_up