Капитал банк долоон тэрбумыг зориулалтын бусаар ашигласан зөрчил илэрчээ
Сангийн яамнаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар “Капитал” банкинд байршуулсан 7.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хугацаанд нь буцаан төвлөрүүлээгүй, хугацаа хэтрүүлсэний алданги тооцож төлүүлээгүй зөрчил илрүүлжээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7.0 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан байна. Гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-нд 7 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой. Гэтэл Капитал банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байна.
Капитал банк 7 тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг зээлээр олгосон байна. Харин үлдэгдлийг тус банк зориулалтын бусаар ашигласан гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзжээ.
Эх сурвалж: ERENNEWS.MN
|