Хэрэглээний зээлийн өсөлт нэгдүгээр сард 16% болж буурчээ

2019 оны 2 сарын 27

Arslan.mn

Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд гаргасан шийдвэрүүд 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, хэрэглээний зээлийг хязгаарлах зорилготой өр орлогын харьцааг 70:30 болгох, зээлийн хугацааг 30 сараар хязгаарлах бодлогууд хэрэгжиж эхэлснээр нэгдүгээр сард хэрэглээний зээлийн өсөлт 16%-тай байсан талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэллээ. Энэ үзүүлэлт арванхоёрдугаар сард 57%-ийн өсөлттэй байсан нь шинэ оноос хэрэгжиж эхлэх бодлогоос урьтаж иргэдийн зээл идэвхжсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Иргэдийн нийт хэрэглээний зээлийг ДНБ-тэй харьцуулбал 7-8 жилийн өмнө 16-18%-д нь байсан бол 2017 онд 32-33 %, 2018 онд 35% болж өмнөх оноосоо 45% нэмэгдсэн. Ингэснээр иргэдийн өрийн дарамт сүүлийн 7-8 жилд хоёр дахин нэмэгдэж, сарын бодит орлогынхоо 80-90 хувийг, тэтгэврийнхэн 100 хувь банкны зээлд суутгуулах болсныг зохицуулах үүднээс Монголбанк дээрх шийдвэрүүдийг гаргасан.

Харин энэ шийдвэр нь хэр үр дүнтэй байгааг дахин хэдэн сарыг ажиглаж байж хэлэх боломжтой хэмээн Н.Ургамалсувд тайлбарлалаа. Харин энэ бодлоготой холбоотойгоор 2019 онд бизнесийн зээл өснө гэсэн хүлээлттэй байгаа аж.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600644
1 эможи

keyboard_arrow_up