“Ди Би Эм ассет менежмент ҮЦК“ ХХК-д ажиллахыг урьж байна

2019 оны 2 сарын 26

Arslan.mn

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын албаны Ахлах хянагчийн ажлын байранд урьж байна.

Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын тогтоол шийдвэр, компанийн дотоод дүрэм, журам болон удирдлагаас баталсан баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийх, компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоонд хараат бус дүгнэлт, зөвлөмж өгөх, компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Ажлын байрны шаардлага:

  1. Бизнесийн удирдлага, санхүүэдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн магистр болонтүүнээс дээш зэрэгтэй;
  2. Хариуцсан ажил, албан тушаалыг мэргэжлийн түвшинд хараат бусаар эрхлэх чадвартай байх;
  3. Мэргэжил, мэргэшил, туршлага, эрхэлж байсан ажил, ёс зүйн хувьд тохиромжтой байх;
  4. Зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
  5. Гадаадын эсхүл өөрийн орны санхүүгийн зах зээлд 3-аас доошгүй жил хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхэлсэн байх;
  6. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах эрх авсан байх;
  7. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн дэргэдэх Аудитын хорооноос олгосон Аудитын батламжтай байх.
  8. Сүүлийн 5 жилд зөрчлийн улмаас тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон санхүүгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагад төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад ажиллаагүй байх;
  9. Бусад байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 хувь ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх;
  10. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
  11. Ял шийтгэлгүй байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Төрийн албан хаагчийн анкет, намтар /CV-зурагтай/;
  2. Тохиромжтой этгээдийн тодорхойлолт /СЗХ-ны 2015 оны 406 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ҮЦЗЗ-ийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-ын 5 дугаар хавсралт/;
  3. Боловсролын диплом, хавсралтын хуулбар;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт;
  5. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  6. ШШЕГ-ын тодорхойлолт.

Анкет, материалыг 2019 оны  3 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.  

Төрөл: Бүтэн цагийн

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, Даун Таун барилга, 9 давхар, 902 тоот.

Утас: 77117977, 99184290 /info.amc@dbm.mn/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600587
0 эможи

keyboard_arrow_up