ФОТО: Монгол Улс 2019 оны мөнгө, санхүүгийн орчноо дүгнэлээ

2019 оны 2 сарын 22

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Arslan.mn

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Ингэхдээ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр эдийн засгийн өсөлт хамгийн тогтвортой, өсөлттэй байгааг онцолсон бөгөөд сүүлийн жилүүдэд байгаагүй олон сайн үзүүлэлттэй байна гэдгийг дурдсан юм.

Arslan.mn

2019 онд эдийн засаг 6.9 хувиар ӨСНӨ

Монгол Улсын 2019 оны эдийн засгийн өсөлтийн голч таамаглал 6.9 хувьтай гарчээ. Эдийн засгийн өсөлтийг экспорт, хөрөнгө оруулалтын өсөлт голлон тэтгэж байгаа ба хөрөнгө оруулалтын өсөлт дотоод эрэлтийг хүчтэй нэмэгдүүлж байгаа нь нөлөөлнө гэж Төв банкнаас тооцсон байна. Мөн эдийн засгийн гадаад таатай орчноос гадна дотоодын сахилга баттай төсөв, мөнгөний бодлого, Зээлийн хүүний бууралт, зээлийн нийлүүлэлтийн өсөлт, зах зээлд оролцогчдын итгэл нэмэгдсэн нь нөлөөлж байна.

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвт өрхийн хэрэглээ нэмэгдэх, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжих, нүүрсний экспорт нэмэгдэх, уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэх, бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн секторын гадаад зээл хэвийн үргэлжлэх байдал ажиглагдаж байгаа нь нөлөөлөх юм.

Arslan.mn

2019 онд төгрөгийн ханш сулрах ДАРАМТ багасна

“Тинк банк 2019 – мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын 2019 оны төлбөрийн тэнцэл эерэг байх хүлээлттэй байгааг хэлж байлаа. Тухайлбал, энэ онд Засгийн газрын гадаад өрийн эргэн төлөлт бага байгаа нь нөлөөлөх юм байна. 2018 онд Монгол Улс 1.0 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулсан бол 2019 онд 400 сая ам.долларын гадаад өр төлөх юм. Мөн экспорт, импортын хэмжээ бага зэрэг өсөлттэй гарах төлөвтэй байна. Ийнхүү төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар 2019 онд төгрөгийн ханш сулрах дарамт харьцангуй бага байх ажээ.

Гэхдээ Засгийн газар 2020-2024 онд нийт 7.1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад өрийг барагдуулна. Иймд макро эдийн засгийн цогц бодлого хэрэгжүүлж, экспортын орлогыг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын нөөцөөр хангах боломжтой импортыг бууруулахад чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр хөндөж байлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600476
0 эможи

keyboard_arrow_up